ОХУ-аас 20 мянган тун Спутник вакцин Монгол Улсад хандивлахаар болсон. Уг вакциныг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр хүлээж авахаар тус улсыг зорих аж.
Тусламжийн вакцины салхийг Энэтхэг улс хагалж, өнөөдөр өглөө Оксфордын АстраЗэнэка вакцины татан авалт болох 150,000 тун вакциныг МИАТ авчирсэн. Тэгвэл тун удахгүй БНХАУ-аас 300,000 тун, Худалдаа хөгжлийн банк харилцагчиддаа зориулж 200,000 тун оруулж ирэхээр төлөвлөөд байгаа билээ.