‘Pfizer/BioNTech’компаниудын хамтран боловсруулсан Covid-19-ийн эсрэг вацкин хэт таргалалттай хүмүүст дархлаа тогтоохдоо муу байж болзошгүйг Италийн Ром хотын ‘Instituti Fisioterapici Ospitalieri’ хүрээлэнгийн эрдэмтэд тогтоожээ.
Тус улс нь эмч, эмнэлгийн ажилтнуудаа эхний ээлжинд вакцинжуулж байгаа ба вакцин хийлгэсэн хүмүүсийн эрүүл мэндийн мэдээллийг харьцуулан үзэхэд хоёр тун вакцин тариулсны дараа илүүдэл жинтэй хүмүүсийн биед хэвийн жинтэй хүмүүсийнхээс хоёр дахин бага эсрэг биет үүссэнийг тогтоосон байна. Тиймээс илүүдэл жинтэй хүмүүст нэмэлт тун хийх шаардлага үүсч магадгүйг судалгааг хийсэн эрдэмтэд онцолжээ.
Үүнээс өмнө хийсэн судалгаануудад ч илүүдэл жинтэй хүмүүсийн Covid-19 өвчнөөр амиа алдах эрсдэл 50 орчим хувиар , хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл 113 хувиар илүү болохыг тогтоож байсан аж. Таргалалттай хүмүүс ихэвчлэн зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй байдаг нь ийнхүү өвчин хүндрэх улмаар нас барах эрсдлийг дагуулж байгаа юм.