Улсын онцгой комисс/УОК/-ын шийдвэрийн дагуу гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна. Тодруулбал,
- Гуравдугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар
- Гуравдугаар дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- Гуравдугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар
- Гуравдугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар
- Гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
- Гуравдугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
- Гуравдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар
- Гуравдугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар
- Гуравдугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- Гуравдугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар
- Гуравдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- Гуравдугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.