Манай улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт долоо дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын “AstraZeneca” вакцины анхны тунг хийлгэсэн. Эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс хоёрдугаар сарын 28-ны байдлаар 7460 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна.
Эхний ээлжинд эмч, онцгой байдал, цагдаа нарыг вакцинжуулах хуваарьтай ч УИХ-ын гишүүд энэ сарын 9-нөөс 14-ны хооронд “AstraZeneca” вакцины эхний тунг хийлгэхээр болжээ.
Одоогоор Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдад ч вакцинжуулалт хийгдэж дуусаагүй байхад УИХ-ын гишүүд оочер дайран яаралтай хийлгэж байгаа нь аминдаа хайртайгийн шинж болов уу.
УИХ-ын гишүүдийн дараа УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад вакцин хийхээр төлөвлөжээ.