Улаанбаатарт өчигдөр батлагдсан 42 тохиолдлын 20 нь буяны ажлын голомттой холбоотой байжээ. Мөн Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн халдвартай нь тогтоогдсон. Тухайн хүн буяны ажилд оролцохоор ирсэн байсан аж. Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 11 хүнийг тусгаарлалтад авчээ.