Эрүүл мэндийн яамнаас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр (2021.03.08) мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Гуравдугаар сарын 7-нд нийт 13269 хүнд шинжилгээ хийхэд 108 хүнээс халдвар илэрлээ. ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан зарласан тоглолтуудаа цуцлах уриалгыг гаргаж байна. Мөн сүүлийн 24 цагт нэг иргэн халдварын улмаас нас барлаа.