Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор Япон, АНУ, Австрали, Өмнөд Судан, Папуа Шинэ Гвиней, Малайзаас нийт 146 иргэн эх орондоо иржээ.
Эдгээр иргэдийн нэг нь өндөр настан, дөрөв нь жирэмсэн, зургаа нь эрүүл мэндийн шалтгаантай, 96 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэд юм байна. Тухайн иргэдийг Парк, Би Жи, Альфа зочид буудалд тусгаарлажээ.