Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг энэ сарын 23-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гарлаа.
Цаг агаарын гамшигт үзэгдэл, шороон шуурганы улмаас сургууль, цэцэрлэгийн тоосжилт, ариутгал халдваргүйтгэл хийх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас танхимын сургалтыг нэг хоногоор зогсоосон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ сарын 15-нд хуралдсан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ийнхүү 7 хоног танхимын сургалтыг зогсоосон байна. Мөн аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал хэлэхдээ “Хэдийгээр танхимын сургалтыг зогсоосон ч цахим сургалтууд үргэлжлэх болно” гэлээ.