Хятад улс НҮБ-ын энхийг сахиулагчдад Сovid-19-ийн 300 мянган тун вакцин хандивлах хүсэлтэй байгааг тус улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жан Жунь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешт уламжилжээ.
Тэрбээр мэдэгдэлдээ “Э’нэхүү хандив нь Хятадын вакцинуудыг дэлхий нийтийн сайн сайхны төлөө зориулах үйлсийн дараагийн алхам болж байгаа ба тус улс нь НҮБ-д тууштай дэмжлэг үзүүлж буйг илэрхийлэх болно. Хятад улс НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдалд өндөр ач холбогдол өгдөг. Тиймээс тэднийг Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтад эрт хамруулснаар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна” ‘хэмээн дурдсан байна.