Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.19/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:
-Өчигдөр нийт 24482 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 160 халдварын тохилдол бүртгэгдлээ. Монгол Улсад батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 4658 боллоо. Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Шинээр 160 тохиолдол нэмэгдсэнээр дотоодын халдвар 4125 болж байна. Дээрх хүмүүсийн 141 хүн нь ойрын хавьтал бол, 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Хавьтлыг тодорхойлохоор ажиллаж байгаа 19 хүн нь:
- Баянзүрх дүүргийн 4, 14, 26,
- Баянгол дүүргийн 7,
- Сүхбаатар дүүргийн 11, 12,
- Сонгинохайрхан дүүргийн 3, 8, 25, 37,
- Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд амьдардаг хүмүүс байна.
Өнөөдрийн байдлаар нийт 1284 хүн эмчлүүлж байгаагаас 1138 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 136, хүнд долоо, маш хүнд гурван хүн байна.