Уулын баяжуулах ‘Эрдэнэт” үйлдвэрийн хоёр албан тушаалтныг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас саатуулжээ. Тодруулбал, тус үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригоос гадна мэргэжилтэн н.Марал-Эрдэнийг саатуулсан юм байна.
Одоогоор тэднийг ямар асуудалтай холбогдуулж, саатуулсан тухай нарийн мэдээлэл байхгүй ч АТГ-аас баривчилсан гэдгийг баталлаа. Албан бус мэдээллээр тендертэй холбоотой асуудлаар саатуулсан байж болзошгүй аж.