18:092021/03/29
Улсын онцгой комисс цахимаар хуралдаж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжжээ.
Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлсэн байна. Уг саналд 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-ны өдөр хүртэл ‘Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал’, эрсдлийн ‘УЛААН’ түвшинд/хатуу хөл хорио/ шилжих тухай тусгажээ. УОК-оос тус саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болсон байна.