Монгол улсын хилийн боомтуудын талаарх асуудлаар Засгийн газар хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Сэлэнгэ аймаг дахь хилийн Алтанбулаг авто замын боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2020.11.16-2021.01.18-ны өдөр хүртэл хүртэл зогсоохоор шийдвэрлэлээ. Ингэснээр 11 дүгээр сарын 16 хүртэл нэвтрэх ачааг тээврийг өндөр хяналт, хамгаалалтын дор нэвтрүүлж, түүнээс хойш хилийн боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийг бүрэн зогсоож, зорчигчийг оруулж, гаргахдаа зөвхөн УОК-ын шийдвэрийг үндэслэн улсын хил нэвтрүүлнэ.
- Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтыг 2020.11.23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2 дахь, 4 дэх долоо хоногт зөвхөн шатахуун тээвэрлэх авто машиныг улсын хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргалаа.
- Монгол улсын хилийн Тэс, Уяхан, Арцсуурь, Ханги зэрэг боомтуудыг 2020.11.16-наас, Увс аймаг дахь Боршоо боомтыг 2020.11.23-ны өдрөөс эхлэн үргэлжүүүлэн түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна. Холбогдох хэлэлцээрийн дагуу ОХУ-ын талд гадаад харилцааны шугамаар мэдэгдэж, хил дээр тогтоож байгаа журмыг хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллах талаар УОК-ын гишүүн мэдээллээ.