АНУ-ын тэнгисийн цэрэгт элсэх маш бэрх гэдгээрээ нэртэй 54 цагийн шалгалтыг анх удаа эмэгтэй цэргүүдийн баг давж, армид хэвшсэн дахин нэг хүйсийн ялгааг эвджээ.
Тухайлбал, энэ сарын 22-нд Сан Дьего хотын тэнгисийн цэрэг элсүүлэх корпуст 53 эмэгтэй цэргээс бүрдсэн баг 54 цагийн шалгалтыг давж, тэнгисийн цэрэг болжээ. Тус шалгалтыг АНУ-ын тэнгисийн цэрэг 1990-ээд оноос хойш тогтмол зохион байгуулдаг болсон нь цэргүүдийн дунд хүч чадал, эр зоригийн шалгалт хэмээн яригдах болсон юм. Шалгалтыг зохион байгуулахдаа элсэгчдийг яг дайны талбарт бодитоор байгаа мэт орчин бүрдүүлж, жинхэнэ байлдааны даалгавар өгдөг гэнэ.
Шалгуулагч нар тусгайлан бэлдсэн бодит мэт дайны талбарт урьдчилан бэлдсэн хиймэл тосгонд хүрч, “дайсны” шүрших сум, үргэлжлэх дэлбэрэлтүүдтэй тэмцдэг аж. Шалгалтын явцад зайлшгүй биелүүлэх даалгаврууд бол дайны талбараас аль болох бага хохирол амсах, багийн гишүүдээ болон шархадсан цэргийг төлөөлүүлэн бэлдсэн бодит жинтэй хүүхэлдэйнүүдийг өргөст тор, саад тотгортой замаар зөөж, аюулгүй газарт хүргэдэг гэнэ.
Шалгалтын явцад элсэгчдийг хаа сайгүй занга, саад отож буй 15 км уулархаг замыг аюулгүй газарт хүргэх ёстой шархадсан цэргүүдээс гадна 23 кг орчим жинтэй үүргэвч, хүнд бууны хамт үүрч туулах ёстой аж.