Сүүлийн 24 цагт 737 хүнээс халдвар илэрч, 1291 хүн эдгэрч эмнэлгээс гарч, 11 хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 681, орон нутагт 53 илэрсэн бол эмнэлгээс шалтгаалах халдварын гурван тохиолдол илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 43201-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар нийт 4888 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2804, хүндэвтэр 1484, хүнд 475, маш хүнд 25 хүн байна.
- Дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан 60 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 5-нд онош нь батлагдсан 74 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 45 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдсан 54 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 56 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 81 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдсан 45 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдсан 47 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан 63 настай эрэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Сүүлийн 24 цагт:
- Увс-2
- Баян-Өлгий-2
- Хөвсгөл-5
- Завхан-7
- Өвөрхангай-9
- Архангай-3
- Төв аймагт-9
- Сэлэнгэ-5
- Дархан-3
- Эрдэнэт-8 тохиолдлууд тус, тус бүртгэгджээ.
Өчигдөр нийт 116177 хүн вакцинжуулалтад хамрагдсан. Үүнээс Улаанбаатар хотод 860455 хүн вакцины нэгдүгээр тунг, 461966 хүн вакцины хоёрдугаар тунг хийлгэсэн. Харин орон нутагт вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн 496223, хоёрдугаар тунг хийлгэсэн 127706 хүн байна. Дээрх тоог нэтгэвэл улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 1356678 хүн, хоёрдугаар тунд 589672 хүн хамрагджээ.
Ахмад настан буюу 65-аас дээш насныханд өнөөдөр “Спутник Vу вакцин хийх цэгийн байршлууд:
- Багануур дүүрэг Эрүүл мэндийг дэмжих төв
- Багахангай дүүрэг Эрүүл мэндийн төв
- Баянгол дүүрэг 51 дүгээр сургууль
- Баянзүрх дүүрэг 30 дугаар сургууль
- Налайх дүүрэг эрүүл мэндийн төв
- Сүхбаатар дүүрэг 4 болон 11 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэг тавдугаар сургууль
- Хан-Уул дүүрэг Монгол, Солонгосын коллеж болон 60 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүрэг 81 дүгээр сургууль дээр хийхээр төлөвлөгджээ. Дүүрэг тус бүр өдөртөө 800 хүнийг вакцинжуулах бөгөөд дээрх цэгүүд 19.00 цаг хүртэл ажиллах юм байна.