Өчигдөр улсын хэмжээнд 25,741 хүн вакцин хийлгэснээр эхний тунд хамрагдсан хүний тоо 1.8 сая, бүрэн тунд хамрагдсан хүний тоо 685 мянгыг давлаа.
Вакцины эхний тунд хамрагдсан иргэдийн 0.45 хувь нь халдвар авсан бол хоёр тун тариулаад халдвар авсан хүний тоо маш цөөн байгаа гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Мөн тэрбээр эхний тунг хийлгээд халдвар авсан хүмүүс дийлэнх тохиолдолд вакцин хийлгэснээс хойш 14 хоног дотор өвчилсөн бол хоёр тунг хийлгээд 21 хоносон иргэдээс халдвар авсан тохиолдол бараг байхгүй гэв.
Вакцинд хамрагдсан иргэдийг насны бүлгээр ангилж харвал,
Дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгийн иргэдийн идэвхийг харвал 45-аас дээш насныхны 90-ээс дээш хувь нь вакцинаа хийлгэсэн байгаа аж.