Коронавирусийн халдварт цар тахлын улмаас эрүүл мэндийн салбарын ажилчдын ачаалал өндөр байгаа билээ.
Ийм үед ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эмч, ажилчдын амрах өрөөг иргэдийн дэмжлэгтэйгээр засаж, тохижуулсан байна.
Тус тасаг нь жилийн хугацаанд 11 мянга гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж.
Өмнө:
Дараа:
Сүүлийн үед халдварын тохиолдол эргэн нэмэгдэх болсон. Тодруулбал, хоногийн хугацаанд 5,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд л 10 хувьд нь буюу 500 гаруйд нь халдвар илэрч байгаа нь эрсдэл маш өндөр байгааг харуулж буй хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа.
Мөн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн 166 ажилтан ажлаа хийж байхдаа өөрөө халдварт өртжээ.