Өмнөговь аймагт нийт гарсан төлийн 97,4 хувь бойжиж байна.
Аймгийн хэмжээнд 1,2 сая толгой хээлтэгчийн 50 орчим хувь нь хээлтүүлэгт орсон. Одоогийн байдлаар төллөвөл зохих 612.7 мянган толгой хээлтэгчээс 37.1 хувь нь буюу 227363 мал төллөөд байна. гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Гарсан төлийн 2.6 хувь буюу 5927 төл хорогдож, 221462 төл хүлээн авч, 97,4 хувь нь бойжиж байна. Үүнээс ботго 17601, унага 6487, тугал 2261, хурга 85216, ишиг 109897 байна.