Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,000 гаруй шинжилгээ хийх явцад 2,366 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 102,629 болж байна. 2,366 тохиолдлын 2,361 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн таван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ. Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,
- 1,482 нь Улаанбаатар хотод
- 879 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 601 хүн эдгэрэн гарсан бол 458 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 12,898 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 8,352
- Хүндэвтэр – 3,097
- Хүнд – 1,221
- Маш хүнд – 228 хүн байна.
Гэрийн хяналтад 22,630 хүн байгаа.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 13 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт 1-15 хоног хэвтэн эмчлүүлж байсан.