Биеийн тамир, спортын улсын хорооноос ‘Токио-2020’ зуны олимпын наадамд оролцох монгол тамирчдын спорт хослолыг танилцууллаа.
Албан ёсны спорт хослолын материал нь 80% нейлон, 20% ликра бөгөөд цасан цагаан өнгөөр захиалгаар будуулж хийлгэжээ. Нуруу болон хажуу ташаа хэсгийн материалыг агаар нэвтрүүлэх зориулалтын 1мм цоолборуудтай.
- ЦАХИЛГААН: 100% Японы YKK үйлдвэр.
- ЛОГО: Резинин логоны наалтыг ОУ-ын олимпын стандартын дагуу 30 см2 дотор
- ДАЛБАА: Хатгамалтаар ОУ-ын олимпын стандартын дагуу 30 см2 дотор багтааж хийсэн.
- ӨНГӨНИЙ УУСГАЛТ: Даавуун хэвлэлийн машинаар хийж халуун прессээр буулгажээ.
Харин пүүз нь КВТ6215 төрлийн материалаар хослолын өнгөтэй ижил цагаан өнгөтэй, Nike стандартын ултай тул хөлд эвтэйхэн, маш хөнгөн аж.