Газрын тос олборлогч орнууд бүтээгдэхүүнийхээ гарцыг сайжруулж, улмаар эрчимтэй өссөөр буй үнийг тогтоон барих аргаар дэлхийн эдийн засагт учирч буй дарамтыг хөнгөлөхөөр тохиролцжээ.
Жишээлбэл, цар тахлын хүнд хэцүү үед газрын тосны бүтээгдэхүүний үнэ хоёр жил, хагасын хугацаанд хамгийн дээд цэгтээ хүрсэн тул Opec болон ОХУ тэргүүтэй олборлогч нар наймдугаар сараас эхлэн бүтээгдэхүүний гарцыг аль болох их хэмжээгээр нэмнэ хэмээн амласан байна.
Ажиглагчдын үзэж байгаагаар дээрх алхмын нөлөөгөөр хэрэглэгчдийн гарт очиж буй шатахууны тэнгэрт хадсан үнэ дагаад буурах ёстой гэнэ.
Өнгөрсөн онд байдлаар Opec болон түүний түншүүдийн эрэлт буурсан учир газрын тосны үнэ эрс унаж, улмаар олборлолт өдөр тутамд 1.2 тэрбум литрээр багассан юм. Харин түүнээс хойш цар тахлын зарим хязгаарлалтууд суларч, эдийн засаг сэргэж эхэлснээр үед газрын тосны эргэлт бага багаар нэмэгдэж Brent маркийн газрын тосны үнэ гэхэд л 43 хувиар өсөн 120 литр буюу нэг баррел нь 74 ам.долларт хүрсэн байна.
Тиймээс олборлогч нар, тэр дундаа дэлхийн газрын тосны 50 гаруй хувийг захирдаг “Opec +” энэ оны наймдугаар сараас эхлээд арванхоёрдугаар сар хүртэл өдөр тутмын олборлолтыг 240 сая литрээр нэмж, газрын тосны үнийг тогтоон барихаар болжээ. Түүнчлэн цаашид дараа жилийн тавдугаар сараас эхлэн Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб, ОХУ, Кувайт тэргүүтэй олборлогч нар бүтээгдэхүүнээ улам нэмэхээр тохиролцсон аж. Тэдний мэдээлж байгаагаар газрын тос олборлолт 2022 оны есдүгээр сар гэхэд өмнөх хэвэндээ эргээд орж, жигдрэх гэнэ.