Өнөөдөр 09:15 минут орчимд Улаанбаатар хот болон Орхон аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ.
Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.
ООГХ-ийн ГХСС-ын эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайхан “09:12:01 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумааас урагшаа 49 км-т магнитуд нь 5.2-той газар хөдлөлт болсон. Чичирхийлэл нь Улаанбаатар болон бусад газарт мэдрэгдсэн’ гэв.