Израилийн өмнөд хэсэгт орших “Soroka” эмнэлгийн төв толгойгоороо холбогдсон нэг настай ихрүүдийг салгах хагалгааг амжилттай хийсэн болохыг Ням гаригт мэдээлэв. Пүрэв гаригт болсон уг ховор хагалгаа 12 цаг үргэлжилсэн бөгөөд мэс заслын ажиллагаанд олон улсын шинжээчдийн баг, эмнэлгийн 50 ажилтан оролцжээ.
Охид 2020 оны наймдугаар сард мэндэлсэн бөгөөд төрөхдөө толгойныхоо ар талаар холбогдсон байв. Хагалгаа эхлэхээс өмнөх хэдэн сарын хугацаанд охидыг өргөн хүрээний шинжилгээнд хамруулж, тэр дундаа зүрх, амьсгалын замын үйл ажиллагааг нь нарийн хянаж байсан талаар эмнэлэгийн зүгээс мэдээлэв.
Хагалгааны үеэр эмч нар ихрүүдийн тархи, судсыг салгасны дараа гавлын яс, тархины бүрхэвч, арьсыг нь нөхөн сэргээсэн аж. Сорока хотын хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасгийн захирал Мики Гидеон ховорхон хагалгааг маш амжилттай хийсэн болохыг онцлоод ихрүүдийг хурдан эдгэрнэ гэж найдаж байгаагаа хэлжээ.