Дүүргийн Засаг даргын А/563 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлсэн байдлыг хянах ажлын хэсэг есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт тавьж ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн үйл ажиллагааны биелэлт, хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаарх асуудлуудыг нэгдсэн байдлаар үнэлэн хуралдав.
Ажлын хэсэгт багтсан 13 байгууллагын бүрэлдэхүүн батлагдсан хуваарийн дагуу төрийн өмчийн 26 сургууль, 58 цэцэрлэгийн үйл ажиллагаанд чиглэл тус бүрийн гаргасан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, дүгнэлээ.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд сургалтын байгууллагад боловсролын салбарын чиглэлээр гарсан хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр, бодлогын хэрэгжилт, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, багшийн хөгжил, хүүхэд хамгаалал, эрүүл ахуй, ариун цэвэр, гадна дотно орчны тохижилтын стандарт, аюулгүй байдал зэрэг асуудлаар танхимын болон цахим сургалтын үеийн үйл ажиллагаан дээр хяналт тавин, зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох газруудад шалгалтын дүнг танилцуулах ажлыг зохион байгууллаа.