Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Түүнийг УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Э.Батшугар, Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, ЭЗХЯ-ны дэд сайд С.Наранцогт, ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар тэргүүтэй албаны хүмүүс дагалдаж явна. Төр засгийн төлөөлөгчдийг Өлгий нисэх буудалд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтаж авлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус аймгийн залуучуудтай, мөн үдээс хойш аймгийн Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийж, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулна.
Харин 22-ны өдөр казах түмний шинэ жилийн баяр болох “Наурыз”-д зориулсан баярын хурал болон Өлгий хотын төв талбайд болох баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох юм.