Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард болсон Намын 20 дугаар их хуралд оролцохоор сонгогдсон нь түүнийг гадаад бодлогын чухал үүрэг гүйцэтгэхэд бэлтгэгдсэнийг илтгэсэн. Цин Ган харьцангуй залуудаа, дэд сайдаар ажиллаж байхдаа АНУ-д Элчин сайдаар томилогдсон нь Ши Жиньпинтэй ойр холбоотой байсны ач гэж зарим тоймчид үздэг.
Тяньжин хотод 1966 оны гуравдугаар сард төрсөн Цин Ган Хятадын дипломат албанд орох хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд олон улсын харилцааны чиглэлээр суралцахаар элсчээ. Тэрбээр 1988 онд Бээжингийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын улс төрийн чиглэлээр хууль зүйн бакалаврын зэрэг хамгаалсан.
Цин Ган их сургуулиа төгсөөд Бээжингийн Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээний товчоонд ажилтанаар ажиллажээ. 1992 онд тэрээр Гадаад хэргийн яаманд атташе, Баруун Европын хэрэг эрхлэх газрын гуравдугаар нарийн бичгийн даргаар орсон. Дараа нь 1995-2005 онд БНХАУ-аас Их Британи дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр, 2005-2010 онд ГХЯ-ны мэдээллийн хэлтэст Ерөнхий захирлын орлогч, хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан. Тэрбээр 2005-2010 онд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2011-2014 онд улиран ажилласан.
2010 оны есдүгээр сард Чин Ган БНХАУ-аас Их Британид суух элч төлөөлөгчөөр томилогдсон. Дараа нь 2011 оны арванхоёрдугаар сард тэрээр Бээжинд буцаж ирээд ГХЯ-ны Мэдээллийн газрын даргаар ажиллажээ. 2014-2017 онд Гадаад харилцааны яамны Протоколын газрын даргаар ажиллаж байсан. Тэрээр 2017 онд Гадаад хэргийн яаманд туслах сайд, 2018 оны есдүгээр сард Гадаад хэргийн дэд сайд болсон.
Цин хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа маргаантай асуудалтай тулгарч байв. Тэрээр улсынхаа эрх ашгийг хамгаалахын тулд тууштай ажилладаг Хятадын түрэмгий гадаад бодлогын нүүр царай болсон юм. 2009 онд америкчууд Хятадыг ил тод байдлаа нэмэгдүүлэхийг хүсэхэд Цинь АНУ-ын албаныхны эсрэг ширүүн үгс чулуудсан. Тодруулбал, тэрбээр “Хэрвээ хэн нэгэн таны хувцсыг байнга урж, дотуур хувцсыг чинь сөхөөд “Дотор нь юу байгааг харъя” гэж хэлвэл чамд ямар санагдах вэ?” гэж хэлж байв.
Цинь Обамагийн засаг захиргааны үед АНУ-ын албан тушаалтанд сэтгэл хангалуун бус байсан бөгөөд шаардлагатай үед “дипломат бус” хэлийг ашигласнаараа олны анхаарлыг татдаг байв.
Цин Ганг Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хувьд Энэтхэгтэй холбоотой асуудлыг шийдэж ирсэн урт түүхтэй. Тэрбээр 2009 онд хэлэхдээ, “Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх Бээжингийн байр суурь тууштай бөгөөд тодорхой байна. Хятад, Энэтхэг хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлж, хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжлийг баталгаажуулах ёстой” гэжээ. Тэрбээр одоо Хятадын гадаад хэргийн сайдын хувиар Ладак дахь цэргийн сөргөлдөөнийг шийдвэрлэх ёстой. Харин арванхоёрдугаар сарын 26-нд Цин Ганы “Үндэсний ашиг сонирхол” сэтгүүлд гаргасан нийтлэл нь Гадаад хэргийн сайдын суудлыг хүлээж авахаас өмнө АНУ болон дэлхий дахинтай салах ёс гүйцэтгэсэн мессеж байж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Тэрбээр “Хятад, Энэтхэгийн хилийн асуудлын тухайд, хоёр тал нөхцөл байдлыг намжааж, хил орчмын энх тайвныг хамтдаа хамгаалахад бэлэн байна” гэж бичжээ. Гэхдээ Ван И болон бусад Хятадын дипломатууд ч ижил өнгө аясаар ярьдаг байсан тул бид Циний тайлбарт тэгтлээ итгэх хэрэггүй.
Тэрбээр 2021 оны долдугаар сард БНХАУ-аас АНУ-д суух 11 дэх Элчин сайдаар томилогдов. Цин Ганг АНУ-д Элчин сайдаар ажиллах хугацаанд албаны хүмүүстэй уулзах боломж хязгаарлагдмал байсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн ч Цагаан ордон үүнийг үгүйсгэж байна.
Хятадын бусад дипломатуудын адил түүний хувийн амьдрал нууцлагдмал. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр гэрлэсэн, нэг хүүтэй.