- Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт 2024.01.05-ны 02.51.19 цагт 3.7 магнитудын,
- Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт 2024.03.05-ны 20.48 минутад 3.5 магнитудын,
- Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт 2024.03.24-ний 17.44.56 цагт 4.5 магнитудын,
- Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт 2024.05.19-ний 22:52 минутад 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус бүртгэгдээд байсан юм.
Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна. Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд 3.5-5.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт Баянхонгор, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Баянбулаг сумын нутаг дэвсгэрт мэдрэгдэж бүртгэгдсэн байна.