Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сүү” ХК-ийн удирдлага өөрчлөгджээ. Тодруулбал, тус компанийн ТУЗ-ийн энэ оны 12 дугаар сарын 21-ний тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэчимэгийг чөлөөлжээ. Гүйцэтгэх захирлаар М.Болодыг томилсон байна. М.Болод нь 2013-2019 онд “Сүү” ХК-ийн Маркетинг, борлуулалт, сүү бэлтгэл хариуцсан дэд захирлаар ажиллаж байжээ.