2020 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Төв аймгийн хэмжээнд 4 сая 887.5 мянган толгой мал тоологджээ. Энэ нь өмнөх оныхоос 91.6 мянган толгой буюу 1.2 хувиар буурсан байна.
2020 онд малын тоо 2 төрөл дээр өмнөх оныхоос өсчээ. Тодруулж хэлбэл, тэмээ 47 толгой буюу 1.3 хувиар, үхэр 8.2 мянган толгой буюу 2.3 хувиар тус тус өссөн байна. Харин адуу 6.7 мянган толгой буюу 1.8 хувиар, хонь 79.4 мянган толгой буюу 3.0 хувиар, ямаа 13.8 мянган толгой буюу 0.8 хувиар тус тус буурчээ.
Мөн 16 сумын малын тоо өмнөх оноос 16.9-0.3 хувиар тус бүр өссөн бол 11 сумын малын тоо өмнөх оноос 16.9-0.1 хувиар тус бүр буурлаа. Харин Заамар, Батсүмбэр, Баянчандмань сумын мал 5 төрөл дээр өссөн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.