Гадаад харилцааны сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэгийг нэр дэвшүүлэхээр болжээ.
Тэрээр Гадаад яаманд олон жил ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сараас тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.
О.Энхцэцэг гэж хэн бэ?
О.Энхцэцэг нь 2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан юм. 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг т тус төгссөн. ГХЯ-ны II хэлтэст дэд атташе, Олон улсын байгууллагын газарт атташе, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны гуравдугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд 31 жил тус тус ажиллажээ.