БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас өнгөрсөн есдүгээр сард судалгаа хийж, хуурамч вакцин үйлдвэрлэж буй хувь хүн, байгууллагуудыг таслан зогсоож, хуулийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн. Улмаар тус ажлын хүрээнд 3000 гаруй хуурамч вакцин үйлдвэрлэж, Бээжин, Жиансу, Шаньдун хотуудад тараасан 80 гаруй хэрэгтнийг баривчилсан байна.
Нийт таван сарын хугацаанд хийсэн уг ажлаар коронавирусийн хуурамч вакцин үйлдвэрлэж, давсны уусмал форсункуудад хийж, борлуулж, өндөр үнээр зарснаар асар их хэмжээний ашиг олсон гэмт хэргийн бүлэглэл байсныг тогтоожээ. Мөн тэдний дунд ажил орлогогүй энгийн иргэд ч олон байгааг тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлсэн аж.