‘Цахим гав’ буюу Зорчих эрхийг хязгаарлах ял энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа. Цахим гавын тусламжтайгаар хөнгөн ялаар шийтгүүлсэн, тодорхой хугацаанд зорчих эрхээ хязгаарлуулсан иргэдийг хянаж, тэдэнд гэр бүлтэйгээ байх, сурч боловсрох боломжийг олгоно. Мөн хорих зардлыг хоёр дахин бууруулна. Цахим гавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, хууль бусаар мод бэлтгэх, алдуул мал, гээгдсэн хөрөнгө завших, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэх мэт хөнгөн хэрэг үйлдсэн хүнд оногдуулахаар заасан байдаг.