БЗД-ийн 26 дугаар хороо ‘Элизабет’ хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орцонд хөл хорио тогтоож, цагдаагийн хамгаалалтад авлаа.
Яг одоо иргэдийг шинжилгээнд хамруулах, айл болгоны хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж, утсаар мэдээлэл өгөх ажил хийгдэж байна.
Тусгаарлалтад орсон иргэд:
- Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
- Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
- Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Тусгай чиг үүргийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө.
Мөн өчигдөр тус дүүргийн 8 дугаар хороо Хот-Айл хотхоны 16 дугаар байр, 16 дугаар хороо 105 байр, 36-р байр, “Амгалан” хотхоны 15 байруудад хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтад авч, иргэдийг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.