Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НОК-ын ажлыг өнгөрсөн долоо хоногт шалгах үеэрээ “УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой. Зөв хандлага, хүний эрхийн мэдрэмж дутсанаас сөрөг үр дагаврууд гарч байгааг өөрчилж байж, цар тахлын ард гарна. Маш хурдтай, шинэ менежментээр, эерэг хандлагаар ажиллахыг та бүхнээс шаардаж байна” хэмээн үүрэг өгсөн.
Тэгвэл НОК-ын Шуурхай удирдлагын багыг ахалж буй Ж.Сандагсүрэнг солих чиглэлийг хотын даргад өгсөн байна. Ж.Сандагсүрэнгийн хувьд нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчийн албан тушаалтай. Гэвч түүний хувьд Ерөнхий сайдын хэлсэн зохион байгуулах өндөр чадвартай, туршлагатай байх шаардлагыг хангахгүй байгаа учраас ажлаа өгөхөөр болж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ дагуу НОК Ж.Сандагсүрэнгийн оронд томилогдох хүний ‘эрэлд’ гарсан сурагтай. Ямартай ч Ерөнхий сайд НОК-д хийх бүтцийн өөрчлөлтөө Ж.Сандагсүрэнгээр эхлүүлэх нь ээ.