Улсын онцгой комисс/УОК/-ын шийдвэрээр маргааш буюу энэ сарын 10-нд Японы Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг хоёрдугаар сарын 10-ны өдрийн 15.40 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрнө. Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал №2-ийн 3 давхрын “Q” каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.
УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авахаар хоёрдугаар сард нийт таван удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд маргааш хийх нь нислэг нь хоёр дахь удаагийнх юм.