Эрүүл мэндийн яамнаас Covid-19-т халдварын цаг үеийн асуудлаар өнөөдрийн /2021.2.9/ ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Сүүлийн 24 цагийн дотор ХӨСҮТ , ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори болон бусад аймаг, дүүргийн лабораторид 18817 хүнд шинжилгээ хийхэд 47 хүнд Covid-19 вирус илэрсэн. Эдгээр тохиолдлуудын олонх нь батлагдсан тохиолдлууд байлаа. Мөн шинээр “Элизабет” хотхонд дөрөв, “CGS” эмнэлэгт найман тохиолдол нэмэгдсэн. Ингэснээр Улаанбаатарт 1284 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Нийт 2120 тохиолдлын 1546 нь буюу 73 хувь нь эдгэрлээ.
Монгол шир, гутлын үйлдвэр, банк бус санхүүгийн байгууллага, Сонгинохайрхан дүүргийн 21 хорооллын “Шөнийн зах”-д гарсан халдварын голомт тасрахгүй байна.