Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Еншөөв багийн “Баянхошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар 09-ний өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 65 км замыг туулан 19:45 цагт очиход Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд бэлэн гоймон ачин зорчиж явсан иргэн Г-ын “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байсныг 2 цаг 27 минут ажиллаж унтраасан байна.