Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан Clubhouse платформд “DeFacto club”-ийг нээж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг зочноор урин КОВИД-19-ийн шинжилгээ, вакцинжуулалттай холбоотой асуудлаар ярилцсан байна.
Тэрбээр “Монгол Улсад вакцин авчрах ажлын талаар хэлэхдээ “ДЭМБ-ын зөвлөснөөр AstraZeneca, Pfizer вакциныг оруулж ирэхээр тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлээд явж байна. Эхний ээлжинд Оксфордын гаргасан AstraZeneca вакциныг оруулж ирнэ.
Вакцинжуулалттай холбоотой хоёр хэсэг зорилтот бүлгийг гаргасан. Эхний ээлжинд хүн амын 60 хувийг дархлаажуулахаар зорьж байна.
Төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан 56,000 хүн,
Цагдаа 53,000 орчим,
50-аас дээш насны өндөр настан, архаг хууч, суурь өвчтэй эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ, дараагийнх нь үйл ажиллагаа тогтвортой байх салбарын 20 хувьд хийнэ.
Дараа нь хүн амын 40 хувийг дархлаажуулна гэлээ
Энэтхэгээс 150 мянган хүн тун вакцин авахаас гадна Солонгосоос татна. Урд, хойд хөршөөс тодорхой хэмжээний вакциныг тусламж болон худалдан авах төлөвлөгөө гаргасан. Вакцин бүр хоёр тун хийлгэх шаардлагатай. Вакцины эхний тунг хийлгэснээс 21-28 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэнэ” гэлээ.