Өнөөдөр Монгол Улсад шинэ цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ.
Орхон аймагт 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан Ш.Сүрэнжав, Г.Дугаржав, Д.Пүрэвжав нарын ахмад дайчид энх тунх амьдарч байна. Эдгээр ахмадуудын гэрт нь Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал, Цэргийн штабны дарга, хурандаа Б.Оюунтүлхүүр нар очиж “Хилчний алдар” 1-р зэргийн тэмдэг болон дурсгалын зүйл гардуулан өглөө.