Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214-р ангийн офицер нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд гарсан. Хэргийн шүүх шинжилгээний дүн гарчээ. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад ‘Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн’ гэв.
Тухайн үед хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад ‘Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн офицер өөрийгөө боомилсон байдалтай нас барсан харамсалтай явдал боллоо. Тэрээр гэр бүлийн гачигдлаар чөлөө авч, Алтай сум руу явсан байсан. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна’ гэсэн мэдээлэл өгч байв.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач хадам ээжийнхээ буяны ажилд оролцохоор Алтай сум руу явж байжээ.