Нийслэлчүүд бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил бүх нийтийн мод тарих арга хэмжээний хүрээнд “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар нийслэлийн зургаан дүүргийн 5000 орчим айл өрхийг хамруулан зохион байгуулахаар болжээ.
Сонгинохайрхан дүүргийн хувьд 35-н хороо энэхүү арга хэмжээнд нэгдэн оролцоно. Арга хэмжээний нээлт хороодыг хоёр хэсэгт хуваан тавдугаар сарын 15, 16-ны өдөр зохион байгуулах гэнэ. Хороо тус бүрт тарьц, суулгац 250 ширхэг нийт 35 хороонд 8750 суулгацыг өгөх юм.