Япон улс удахгүй эхлэх Токио 2020 зуны олимпын наадамд ирэх зургаан улсын тамирчдаас илүү олон шинжилгээний хариу шаардахаар төлөвлөж буйг Ёмиури Шимбүн сонин Ням гарагт мэдээлжээ.
Эдгээр зургаан улс нь коронавирусийн Дельта хувилбар хүчтэй тархсан Энэтхэг, Балба, Мальдив, Пакистан, Шри Ланка, Афганистан юм байна. Одоогоор дэлхийн бүх улс орнуудын тамирчдад ирэхээсээ өмнө дөрвөн хоногийн дотор хоёр удаа шинжилгээ өгсөн байх ерөнхий шаардлага тавьж байгаа.
Харин дээр дурдсан зургаан орны тамирчдад ирэхээсээ өмнө долоон өдөр дараалан өдөр бүр шинжилгээ өгч, эерэг хариу гарсан байх шаардлага тавьжээ.
Зуны олимпын наадамд оролцох гадаадын тамирчид, төлөөлөгчид Японд ирж эхлээд байгаа. Тэдгээрээс одоогоор Уганда улсын багийн хоёр гишүүн халдвартай нь тогтоогдож тусгаарлагдаад байгаа юм.
Угандагийн төлөөлөгчдөөс илэрсэн вирус нь коронавирусийн Дельта хувилбар байсныг Япон улсын олимпын сайд Тамаяо Марукава өнгөрсөн Баасан гарагт мэдэгдэж байв.
Олимпын наадмын үеэр Японд цар тахлын шинэ давалгаа эхлэх эрсдэл өндөр байгааг энэхүү үйл явдал харуулж байна.
Эх сурвалж: Reuters