Хоёр хүний хэт хөнгөн, 103 үйлдвэрийн дугаартай Shark онгоцны ”чартер” нислэг орон нутгийн цагаар өчигдөр/2021.06.27/ 15:00 цагт Прага хотын Вацлав Хавелын нисэх онгоцны буудлаас Монгол Улсыг руу хөөрчээ.
Уг онгоц өөрийн ангилалд дэлхийн хурдны дээд амжилтыг эзэмшдэг ч Улаанбаатар хотод шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг нээх цагт амжиж очихын тулд төлөвлөсөн 6,696 км замыг Польш, Литва, Латви, Эстони, ОХУ-ын дээгүүр завсарлагатайгаар нийтдээ 5 хоног туулах юм.
OK-AUR 71 дугаарт тус Shark онгоц нь Чех, Монголын харилцааны 71 жилийн түүхийг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд Чехүүд Улаанбаатарт нэгдүгээр эмнэлгийг барьж, уул уурхай, арьс шир, гутлын үйлдвэрийг байгуулахад туслалцаа үзүүлсээр ирсэн ба сүүлийн жилүүдэд мөн Прага хотын амьтны хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь” төслийн ачаар хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ч үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.
Чехийн автобус, мотоцикл, автомашин, зүтгүүр болон бусад тоног төхөөрөмжийг Монголд олон жилийн туршид нийлүүлсээр ирсэн бол өнөөдөр нэн ялангуяа Чех орныг дэлхийд шилдэг нь хэмээн нэрлүүлж буй нисэхийн үйлдвэрлэл тэр дундаа хэт хөнгөн онгоцны чиглэлээр хамтран ажиллах цаг ирж байгаа юм.
Онгоцны дарга, Shark.Aero CZ компанийн гүйцэтгэх захирал Денис Гибадулин, Монгол Улсад удаан хугацааны түршид оршин сууж байгаа Германы нисгэгч Герхард Вакенхүттэй хамтдаа Чехээс 20 дахин том газар нутагтай Монгол Улсад ийнхүү Чехийн чөлөөт нислэгийн онгоцны загварыг танилцуулах юм.
1990-ээд оны үед Монгол Улс ардчилал болон зах зээлийн эдийн засаг руу шилжихдээ Чехийн замналаас нилээд санаа авч байсан мөн түүнчлэн Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх тэргүүлэх орны тоонд багтаж байсантай адил өнөөдөр 3,000 гаруй хувийн хэт хөнгөн онгоцтой, нисэхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжсөн чех улсын загварыг Монгол Улс ашиглах боломж нээгдэж байна.
Shark-ийн өвөрмөц концепц нь цах тахлын үеийн монголчуудын тээвэрлэлтийн шаардлагад нийцнэ
Германы нисгэгч Герхард Вакенхүт Герхард “Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын нээлт бол Монгол Улсад ерөнхий зориулалтын нислэгийн салбарыг хурдацтай хөгжүүлэх үүд хаалгыг нээж байна хэмээн үзэж байна.
Shark-ийн өвөрмөц концепц нь цах тахлын үеийн монголчуудын тээвэрлэлтийн шаардлагад нийцэж байгаа бөгөөд энэ нь Төв Азийн энэ улсад ерөнхий зориулалттай нислэгийн салбарыг хөгжүүлэхэд тохиромжтой эхлэлүүдийн нэг болж чадна.
Бидний зорилго бол Чех улсын хэт хөнгөн агаарын хөлгийн салбарын сор бүтээгдэхүүнийг нийтийн болон хувийн нислэг сонирхон дурлагсдад таниулах явдал билээ. Түүнчлэн, Shark Монголын зах зээлийг Чехийн нисэхийн салбарынханд нээж өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн нэмж хэлэв.
Shark онгоцны техникийн үзүүлэлт
Дээд зэргийн хүчин чадлыг орчин үеийн тохилог бүхээгтэй хослуулан, үзэмж сайтай, хувиршгүй загвартай хийснээр тэнгэрт өөр ямар ч онгоцонд мэдрэхгүй мэдрэмжийг Shark онгоцонд мэдрэх боломжтой. Shark нь дугуй хураах гидравлик системтэй , өвөрмөц далавчтай, нислэгийн үеэр эргэлтийг автоматаар тохируулдаг сэнстэй бөгөөд хамгийн сүүлийн үеийн Dynon эсвэл Garmin нисэхийн электрон төхөөрөмж бүхий өндөр хүчин чадалтай хоёр суудалтай хөнгөн агаарын хөлөг юм.
Энэ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хийсэн шинэлэг дизайны элементүүдтэй холын зайд нисдэг хурдан онгоц юм. 100 морины хүчтэй Rotax 912 хөдөлгүүртэй бөгөөд цагт 300 км хурдалж нэг дор 2,500 км зайг туулах чадвартай юм.
Kevlar карбон файбер хольц ашиглан аэродинамик гадаргуутай өвөрмөц гадаад үзэмжийг хослуулан хийснээрээ SHARK нь хамгийн хурдан хэт хөнгөн онгоц болжээ. Үүний нотолгоо бол дэлхийн дээд амжилтын цувралууд болон дизайнаараа хүртсэн янз бүрийн шагналууд юм. SHARK-ийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд нисэх онгоцыг бүхэлд нь аврах шүхрийн системийг санал болгодог. Онцгой байдлын үед энэ нь бүтэн онгоцны хамт аюулгүй газардах боломжтой аж.
Эх сурвалж: Чех улсын ЭСЯ