“e-Mongolia” иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ойр хүргэх үүднээс 2021 оны зургадугаар сарын 10-аас долдугаар сарын 2-ны өдрийг хүртэл явуулын автобус ажиллуулж байна.
Тодруулбал, 2021 оны 06 дугаар сарын 10-25-ны хооронд Улаанбаатар хотын алслагдсан 36 хороонд ажилласан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 28-аас долдугаар сарын 02-ны өдрүүдэд хот төвийн хороодод ажиллана.
Тухайлбал, өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 28-ны 09.00-16.00 цагийн хороонд Баянгол дүүргийн 3, 11, 13 дугаар хороодод ажиллана.