Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд амрахаар заасан байдаг. Энэ жилийн тухайд 7 дугаар сарын 16-ны өдөр баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний бямба гарагт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ.
Ийм учраас энэ жилийн наадмаар ЕС хоног амрахаар байна. Энэ хугацаанд хөдөлгөөний нягтралыг аль болох бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд албаныхан анхааран ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.