Windows үйлдлийн системд нь ноцтой аюул учруулах “цоорхой” гарсантай холбоотой программaa яаралтай шинэчлэхийг Майкрософт компани өөрийн хэрэглэгчдэд анхааруулжээ.
“PrintNightmare” нэртэй уг цоорхой нь Windows Print Spooler үйлчилгээнд илэрсэн бөгөөд хакерууд үүнийг ашиглан компьютерт бүрэн эрхтэйгээр нэвтрэн программ суулгах, мэдээлэл устгах, шинэ хэрэглэгч үүсгэх зэргээр хохирол учруулж болох гэнэ.
Windows 10 системээс гадна хуучин Windows 7 системд ийм цоорхой гарсан байна.
Хэдийгээр Майкрософт Windows 7 системийн хөгжүүлэлт, шинэчлэлтийг өнгөрсөн оноос эхлэн зогсоосон ч “PrintNightmare” цоорхойд зориулж программын шинэчлэл гаргаснаас харвал ямар аюул тулгарсан нь тодорхой байна.
Үүнээс гадна Windows Server 2016, Windows Server 2012 системүүдэд зориулсан шинэчлэлтийг ойрын үед гаргахаар болжээ.
Харин шинэ үйлдлийн систем Windows 11 нь энэ удаагийн аюулд нэрвэгдээгүй байна. Энэхүү системийг зах зээлд албан ёсоор гаргаагүй, одоогоор зөвхөн хөгжүүлэгчид туршилтын хувилбарыг нь хэрэглэж байгаа юм.
Зургаан жилийн өмнө зах зээлд нэвтэрсэн Windows 10 систем дэлхий даяар 1.3 тэрбум орчим компьютер дээр ажилладаг байна.