Хойд Солонгосын хакерууд Covid-19 халдварын эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй компани, судалгааны төвүүдийн компьютерийн сүлжээ рүү дайралт хийж байгааг АНУ-ын технологийн “Microsoft” компани мэдээлжээ. Гадаадын гурван этгээдээс ирж буй хакерын дайралтын хоёр нь Хойд Солонгосоос байгааг тус компани онцлоод АНУ-ын Засгийн газрыг яаралтай хариу арга хэмжээ авахыг шаарджээ. Хакеруудын дайралт Канад, Франц, Энэтхэг, Өмнөд Солонгос, АНУ зэрэг Covid-19-ийн эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй орнуудыг байлжээ.
“Microsoft” компанийн хэрэглэгчдийн аюулгүй байдал, итгэлцлийн газрын дэд дарга Том Бюртын мэдээлснээр Орост үйл ажиллагаа явуулдаг “Strontium”, Хойд Солонгосын “Zinc” , “Cerium” гэх бүлгүүд нь ДЭМБ-ын төлөөлөгчөөс е-мэйл илгээсэн мэт байдлаар хакерын дайралт хийж байгаа юм.
Хойд Солонгосын армид 6000 орчим хакер ажилладаг ба олонх нь Хятад, ОХУ-д байрладаг.