Шаргалжуут рашаан сувиллын Ерөнхий эмч Д.Дуламхүү (Сэргээн засахын их эмч,тэргүүлэх зэрэгтэй клиникийн профессор)
Ковидын дараах сэргээн засах эмчилгээний хөтөлбөр
-Ковид 19 халдварт өвчнөөр өвдсөний дараах хүндрэл хэр удаан үргэлжилж байгаа вэ?
Ковид 19 халдварт өвчин нь амьсгалын замын халдвар ба сонгомолоор уушгийг их хэмжээгээр гэмтээдэг. Энэ нь үндсэн бие махбодын эрхтэн системийг доголдуулан хорт нэгдлүүдийг их хэмжээгээр ялгаруулан дархлааны системийг уналтад оруулж дарангуйлдаг. Ингэж үндсэн дархлааны систем дарангуйлагдсанаар бөөр, элэг, зүрх болон бусад эрхтнүүдийг доголдолд оруулахаас гадна уушгины үйл ажиллагаанд ихээр хүндрэл учруулж байна. Иймд энэхүү халдвараар өвдсөн үед эдгээр эрхтнүүдэд таагүй шинж тэмдэг нь давтамжтай илэрч байгаа нь, эдгэсний дараа ч тодорхойгүй хугацаагаар, эсвэл насан туршдаа бие махбод эрхтэн системийн доголдлыг бий болгох эмгэгтэй хэмээн үзэж байна.
-Өвчилсөн үеийн эмчилгээгээ хийлгээд орхих нь зөв үү, зайлшгүй сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлага нь юу вэ?
Халдварыг зогсоох эмчилгээ хийлгээд эдгэсэнд тооцон орхих нь ковидын гаралтай халдварт өвчлөлийн хувьд зөв зүйл биш юм. Ковид-19 халдвараар эдгэсэн хүмүүсийн хийгдэж буй эмчилгээ өвчлөлийн хүнд хөнгөнөөс хамаараад ердөө 10-14 хоног л үргэлжилж байгаа. Энэ нь тухайн хүн идэвхигүй вирус тээгч л болж хувирч байгаагаас бүрэн гүйцэд эдгэсэнд тооцох боломжгүй. Учир нь тухайн хүний бие махбодод ядрах, ачаалал даах чадвар буурах, амьсгалын эрхтэн тогтолцоо доголдон хүндрүүлэх, их хэмжээгээр хөлөрч биеийн эрдсээ алдах, сэтгэн бодох чадвар алдагдах гэх зэрэг хэд хэдэн төрлийн урт хугацааны ковидын шинж тэмдэг үргэлжилсээр байна. Энэ нь цаашид арга хэмжээ авахгүй үргэлжилбэл насан туршийн амьсгалын замын болон уушгины замын толботой болж үлдэх эрсдэлтэй. Иймд эдгээр шинж тэмдгийг бууруулах хүрээнд урт болон богино хугацааны сэргээн засах эмчилгээнд зайлшгүй хамрагдаж бие махбодыг дэмжих шаардлагатай.
-Халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний хүрээнд ямар эмчилгээнүүдийг хийвэл зохистой вэ?
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас коронавирус халдварт өвчлөлийн тохиолдлуудыг бага, дунд, хүнд болон нэн хүнд гэж 4 ангилж байна. Бага болон дунд зэргийн өвчлөлийн тохиолдолд эдгэсний дараа тодорхой хугацааны турш ядарсан шинж тэмдэг илэрнэ. Амарсны дараа бие махбод өөрөө нөхөн сэргээж, шинж тэмдэг алга болж энгийн амьдралдаа эргэж орно. Гэвч зарим тохиолдлуудад шинж тэмдэг нь удаан үргэлжилж хүндрэл өгч байгаа тохиолдлууд гарч байна. Иймд сэргээн засах эмчилгээ шаардлагатай. Хүнд болон нэн хүнд тохиолдлуудад, ялангуяа тайвшруулах, амьсгалын зам дэмжих эмчилгээ хийлгэсэн хүмүүст сэргээн засах эмчилгээг зайлшгүй хийгдэх хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Эдгээр тохиолдлуудад уушгины үйл ажиллагааны доголдол, бие махбодийн доройтол, мөн хэл ярианы, залгиур хоолойн, сэтгэн бодох чадварын доголдол, санаа зовнил зэрэг бэрхшээлүүд тулгарч байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уушгины үйл ажиллагааг дэмжих, амьсгалын замыг чөлөөлөх, булчингийн үйл ажиллагаа болон сэтгэн бодох чадвар, хэл ярианы чадварыг сайжруулах эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийх, амрах, дархлаагаа дэмжихийг зөвлөж байгаа.
“Хүнд болон нэн хүнд тохиолдлуудад, ялангуяа тайвшруулах, амьсгалын зам дэмжих эмчилгээ хийлгэсэн хүмүүст сэргээн засах эмчилгээг зайлшгүй хийгдэх хэрэгтэй гэж зөвлөж байгаа”
-Шаргалжуут рашаан сувиллаас хэрэгжүүлж буй Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээний хөтөлбөрийн талаар танилцуулна уу.
Шаргалжуут рашаан сувиллаас хэрэгжүүлж буй Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ нь ковид тусаад эдгэсэн хүмүүст илрээд буй бие махбод, сэтгэл санааны таагүй шинж тэмдгийг бууруулах зорилготойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид үндэслэн уламжлалт болон рашаан эмчилгээ хослуулсан цогц хөтөлбөр юм. Шаргалжуутын рашааны хувьд хүчтэй ангижруулагч үйлдэлтэй антиоксидант, химийн өвөрмөц нэгдэлтэй Монголын хамгийн том рашаан орд. Байгалийн эмчилгээ нь хүний эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийдэх боломжтойгоороо давуу талтай. Бидний хувьд энэхүү давуу тал болон уушги, амьсгалын замын эмчилгээний олон жилийн туршлага дээр суурилж, тохиромжтой бусад эмчилгээ, үйлчилгээнүүдийг хослуулан энэхүү сэргээн засах хөтөлбөрөө хөгжүүлсэн.
“Байгалийн эмчилгээ нь хүний эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийдэх боломжтойгоороо давуу талтай”
-Рашаан эмчилгээг Сэргээн засах эмчилгээ болон уламжлалт анагаах ухаантай хослуулахын давуу тал нь юу вэ, бие махбодод нөлөөлөх ашиг тусын хувьд тодруулъя
Ковидын дараах сэргээн засах хөтөлбөрт Дархлаа дэмжих, ядаргаа тайлах, үрэвслийг намдаах, хоргүйжүүлэх, цэр ялгаралтыг сайжруулж амьсгалын замыг чөлөөтэй болгох, булчингийн үйл ажиллагааг дэмжих, тайвшруулах, эсийг нөхөн төлжүүлэх гэх зэрэг ашиг тустай рашаан эмчилгээг бариа засал, физик эмчилгээ, зүү төөнүүр, иог бясалгал болон бие махбодын нөхөн төлжилтөд шаардлагатай хоногт авах хэрэгцээт шим тэжээлээр баялаг хоолтой хослуулсан нь хөтөлбөрийн давуу тал болно.
-Энэхүү хөтөлбөр нь хэдий хэр хугацаанд хэрэгжих, хэрхэн үргэлжлэх талаар бусад мэдээлэл өгнө үү.
Энэ тусгай хөтөлбөрийн дагуу нэг эмчлүүлэгчийн авах эмчилгээ сувилгаа энгийн хөтөлбөрөөс 3 дахин их тул нэг ээлжиндээ авах зочдоо 4 дахин багасгаж байгаа тэгэхээр энгийн үедээ 600 орчим хүн авдаг бол нөхөн сэргээх эмчилгээний хөтөлбөрийн хүрээнд 130-аас ихгүй үйлчлүүлэгчдийг хүлээн авахаар төлөвлөсөн нь чанартай, тав тухтай үйлчилгээг хүргэхэд чиглэсэн. Нэг ээлжийн үргэлжлэх хугацаа нь 7 хоног байх ба үйлчлүүлэгчдэд тухайн хөтөлбөрт хамрагдахдаа хувийн унаагаар ирж үйлчлүүлэх болон Шаргалжуут рашаан сувиллаас нэгдсэн журмаар үйлчлэх автобусаар урьдчилсан захиалгаа өгөөд явах боломжтой. Хөтөлбөр нь 10 сарын 02 ны өдрөөс эхний ээлжээ хүлээн авах ба 7 хоногийн давтамжтайгаар энэ оныг дуустал үргэлжлэн хэрэгжих болно.Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7743-7777 дугаараар холбогдон аваарай.