“Pfizer” ба “BioNTech” компанийн зүгээс 5-11 насны хүүхдэд Covid-19 цар тахлын эсрэг вакцин тарьж, туршсан мэдээллээ АНУ-ын албаныханд илгээжээ. Ингэснээр АНУ-ын албаныхан ирэх хэдэн долоо хоногт туршилтын мэдээлэлд үндэслэн 5-11 насны хүүхдийг Covid-19 халдварын эсрэг вакцинжуулах эсэхийг шийдвэрлэх юм.
Цар тахлын халдвараар дэлхий дахинаа 233 сая гаруй хүн өвчилж, 4.7 сая хүн нас бараад байна. Энэ оны эхнээс АНУ, Хятад, ОХУ зэрэг олон орны эм үйлдвэрлэгчид цар тахлын эсрэг вакциныг гаргаж, ДЭМБ яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосноор халдварын тархалт буурч, нас баралт багассан.
Гэвч АНУ-ын эрүүл мэндийн албаныхны зүгээс өдгөө цар тахлын халдвар вакцин тариулаагүй бүлэг рүү чиглэж байгааг анхааруулж байна.