Сүүлийн 24 цагт шинээр илэрсэн “Ковид-19” халдварын тохиолдлын 4 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 751 нь Улаанбаатарт, 433 нь орон нутагт бүртгэгджээ.
Орон нутгаас Дорноговь аймагт халдварын хамгийн олон буюу 54, Архангайд 49 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 12 хүн нас баржээ. Үүний 7 нь эмэгтэй, 5 нь эрэгтэй хүн байв. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш “КОВИД-19”-ийн шалтгаант өвчлөлөөр 1661 хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17 727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 49 840 хүн өрхийн эмчийн хяналттай гэрээр эмчлүүлж байна.